2012-06-24
Телевизийн үүсэл

Телевизийн үүсэл /дэлхий дахинд болонд монгол оронд/

 

1933 онд орос гаралтай АНУ-ын иргэн Владимир Зворыкин гэдэг инженер катодын хоолой зохион бүтээсэн нь одоо ч ихэнх телевизорын гол хэсэг болсоор байгаа юм. Зворыкины энэхүү нээлтийн үр дүнд бүр 1936 онд Англи,Герман,1941 онд Америк тогтмол нэвтрүүлэг эхэлсэн байдаг. Тэгэхдээ 1950-иад онд л Телевизийн өргөн нэвтрүүлэг Европт дэлгэрсэн түүхтэй.

Хөгжиж байгаа орнуудын тухайд улсын болон хувийн телевизийн компаниуд дөнгөж 60,70-аад оны үед үүсчээ. Өнөөдөр телевизгүй улс орон гэж үгүй болсон буйзаа. Дэлхийн томоохон телевизийн компаниудад Aмерикийн CBC, NBC, ABC, Английн BBC, ATV, Италийн RAI, Японы NHK, Германы ZDF орж байна.

1967 оны 9-р сарын 27-нд телевиз анх үүссэн манай орны хувьд ЗХУ-ын тусламжтай бүх үйл ажиллагаагаа эхэлж байсан болохоор тус улсын телевизийн хөгжлийн тухай товчхон өгүүлье.
Манай хойд хөршийн тухайд 1930-аад онд жижиг дэлгэцийн механик телевизээр нэвтрүүлэг цацах туршилт Москвагаас анх хийж байжээ. 1932 онд хөдөлгөөнт дүрстэй анхны нэвтрүүлгээ цацаж,1937 онд Шабаловкад анхны телевизийн төвөө нээж байсан юм.

1938 онд энэ төв электрон системийн үндсэн дээр нэвтрүүлэг цацах туршилт хийж,энэ нь нэг жилийн дараа тогтмолжсон байна. Анхны нэвтрүүлэг нь коммунист намын 18-р их хурлын тухай кино байж.

Эрчимтэй хөгжиж байсан ЗХУ-ын телевизийн салбарын хөгжилд эх орны дайн садаа болжээ. Дайн дуусахаас хоёрхон хоногийн өмнө буюу 1945 оны 5-р сарын 7-нд Шабаловка дахь телевизийн төв дахин сэргэж,мөн оны 12-р сарын 15-нд 7 хоногт хоёр удаа тогтмол нэвтрүүлэг цацах ажиллагаа Европт эхэлсэн юм.

Манай улсын хувьд телевизийн хөгжил 42 жилийн түүхтэй бөгөөд өдгөө 15 телевиз үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрээс 5 нь орон даяар үндэсний хэмжээнд цацаж байгаа юм. Кабелийн болон орон нутгийн телевизийг оруулбал манайх дэлхийн хамгийн олон телевизтэй орноор шалгарах боломжтой. Төрийн зохицуулалт байдаггүй, гадныхан ч энэ салбарт эзэн хүн шиг эрээ цээргүй ороод ирчихсэн байгаа цорын ганц орон бас манайх

Бичсэн: munguunuu | цаг: 13:36 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


medeelelee nemeerei bayrlalaa taalagdaj bn
Бичсэн: Зочин цаг: 01:51, 2018-05-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax