2012-06-26
сэтгүүлчид улс төрийн сонгуулийг сурвалжмлах зарчим


Сэтгүүлчид улс төрийн сонгуулийн үйл явцыг

сурвалжилах зарчимууд

      Сонгуулийн үйл явцыг сурвалжилах хүрээнд сэтгүүлчид үндэсний онцлогийг харгалзан үзэх хэрэгтэй байдаг. Тухайлбал нэр дэвшигч, улс төрийн намын үзэл баримтлал, хэлэлцүүлэг гэх зэрэг материалыг олон нийтэд хүргэх эрхтэй ОНМХ-ийн хүүль, эрх зүйн актыг анхаарна.

Мэдээллийн хэрэгслийн ажиллах хэсэг 

Сэтгүүлчид сонгуулийн үед хяналтад өртдөг. Хэрэв улсын болон хувийнхан мэдээллийн талбарыг эзэмшсэн, сонгуулийн үйл ажиллагааны зургийг тэнцвэртэй мэдээллээгүй, сэтгүүлчид муу ажилласан бол сонгуулийн шударга болсон гэж үнэлэхгүй. Сэтгүүлч, редактор, хэвлэн нийтлэгчид энэ ажиллагаанд эмзэглэдэг ч хэвлэлийн шүүмж нь ОНМХ-ийн чансааг дээшлүүлэхэд хэрэгтэй байдаг.

Сонгуулийн үйл явцыг ажиглах хэсгийн төсөлд ОНМХ-үүд хоёр зүйлийг баримтална. Үүнд:

1.    Улс төрийн намуудыг адил сурвалжилж байгаа

2.    Ямар мэдээллийн хэрэгсэл сонгуулийг сурвалжилж байгаа

Энд мэдээллийн хэрэгсэл сүрдүүлгийн жишээ илрүүлсэн үү /сонгуулийн луйвар, буруу мэдээ нийтэлсэн эсэх/

 Засгийн газрын баримтлах зарчим 

Засгийн газрын зүгээс сонгуулийн үйл ажиллагааг сэтгүүлчид нээлттэй сурвалжилахад туслах үүднээс дараах долоон зарчимыг биелүүлдэг.

Зарчим 1: Засгийн газрын мэдээллийн хэрэгсэл бүх ард олонд мэдээлэл хүргэх ёстой.

Сонгуулийн өмнө засгийн газрын мэдээллийн хэрэгслүүд иргэдийг сонголтоо хийхэд нь тус болох мэдээллээр хангах ёстой. ЗГ-ын МХ олон түмэнд:

-       Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч, намын тухай

-       Намын мөрийн хөтөлбөртэй холбоотой материал гэх зэрэг сонгуулийн гол зүйлийн тухай

-       Санал хураах явц болон иргэд сонгуульд оролцохтой холбоотой бүх мэдээллийг өгөх ёстой

Зарчим 2:  Засгийн газрын мэдээллийн хэрэгсэл шудрага байх ёстой.

ЗГ-ын МХ снгуулийн мэдээг дамжуулахдаа тэнцвэртэй, шударга байх ёстой. Ялангуяа ЗГ-ын МХ нь  аль нэг нам, нэр дэвшигчийг дэмжихгүйг баталгаажуулж бүх нэр дэвшигч болон намуудыг МХ-д адил нэвтрэх нөхцөлийг хангана.

Зарчим3:  ЗГ ОНМХ-ийг хамгаалах ёстой.

            ЗГ нь олон нийтийн мэдээллийн байгууллага болон МХ-ийн ажилтнуудын эсрэг бүх төрлийн сүрдүүлэг, хүчирхийлэл, сэтгэлзүйн дарамт үзүүлэхээс хамгаалах үүрэгтэй. ЗГ нь ОНМХ-ийн эрх чөлөөнд халдах, сэтгүлчийн чөлөөтэй ажиллахыг хязгаарлахыг эрмэлзсэн хууль бус үйлдлийг тогтоож, мөрдөх, шийтгэх асуудлыг хариуцна.

Зарчим4:  ЗГ хэвлэл мэдээллийг хянах ёсгүй

            ЗГ нь сонгуулийн хөтөлбөрийн хянах ёсгүй ба сонгуулийн өмнөх үеэс эхлэн сэтгүүлчидийг мэрэгжилийн үйл ажиллагаагаа бүрэн бие дааж явуулах нөхцөлийг баталгаажуулах ёстой. ЗГ-д сонгуулийн явцын хяналт болон ОНМХ-ийн сурвалжлага, нийтлэлийг хариуцсан бие даасан коммисыг ажиллуулж болно.

ЗГ радио, телевизийн сонгуулийн хөтөлбөрийг хянах ёсгүй.

Зарчим5:  ЗГ агаарын долгионыг нээлттэй байлгах ёстой

ЗГ-ын МХ нь албан ёсны улс төрийн намууд болон тэдний нэр дэвшигчид үзэл бодлоо чөлөөтэй, ямар нэг тайлбар, нэмэлт өөрчлөлтгүй, сэтгүүл зүйн засваргүйгээр тараах эрхийг баталгаажуулах ёстой.

Сонгуульд нэр дэвшигчидийн оролцоо доорх байдлаар баталгаажсан байна.

-       Нэвтрүүлгийн програмд бүх нам, нэр дэвшигчид шууд. ялгаваралгүй, адил хамрагдах

-       Бүх нам, нэр дэвшигчид гүтгэгдсэн, буруутгагдсан гэж үзвэл шууд бусаар хариулт өгөх, залруулга хийхдээ сэтгүүлзүйн мэргэжилийн туслалцаа авах.

Зарчим6:  ЗГ-ын мэдээллийн хэрэгсэл нь сонгогчидод шаардлагтай мэдээлэл өгөх ёстой.

            ЗГ улс орны бүх газарт байх хүмүүст саналаа өгөхөд нь шаардлагатай мэдээллийг хүлээн авах нөхцөлөөр хангах ёстой.  Үүнд:

1.    Адил, шударга байх зарчимбг хангах. Сонгуулийн үйл явцын тухай мэдээллийг авах боломж бүрдүүлэх

2.    Парламент ЗГ-тай оронд элдэв бэрхшээл гардаг.

3.    Сонгуулийн мэдээллийн компанит ажил нь нарийн тодорхой, шударга байх ёстой

4.    Сонгуулийг мэдлэг олгох компанит ажлын хүрээнд эмэгтэйчүүд, шашныхан, үндэснийцөөнхүүд илүү анхаарах хэрэгтэй.

5.    ЗГ нь санал өгөгчидөд мэдлэг өгөх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ судалгаа хийх нь зүйтэй.

Зарчим 7:  ЗГ-н мэдээллийн хэрэгсэл нь мэргэжилийн байх ёстой

ЗГ-ын мэдээллийн хэрэгсэл нь сэтгүүл зүйн мэргэжилийн өндөр түвшинд үйл ажиллагаагаа явуулж, үйл явдлыг сурвалжилах, мэдээ дамжуулахдаа тэнцвэртэй байдлыг хадгалж, үнэн бодит , нягт нямбай, шударга зарчим баримтлах ёстой. ЗГ нь сонгууль сурвалжилах явцыг ажиглах, хянах тогтолцоо бүрдүүлсэн байх ёстой.

Мэдээллийн чанартай сурвалжилга сонгуулийн компанид их нөлөөтэй байдаг тул сонгууль нь сэтгүүлзүйн мэрэгжилийн түвшингийн дээд зэргийн шалгуур болдог. 

 

Бичсэн: munguunuu | цаг: 14:03 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax