2012-06-26
шог найруулал

Шог найруулал

Шог найруулал нь Франц хэлний feuilleton буюу “хуудас” гэсэн үгнээс гаралтай. Шог найрууллын зорилго нь амьдралын сөрөг үзэгдэл, үйл явдал, асуудлыг нийтлэл уран сайхныг хослуулан, шог өнгөөр харуулхад оршино. 1800-аад онд анх Францын “Journal des de Bats” сонины зарлал болон амьдралын янз бүрийн “аар саар” зүйлийг тусгасан хавсралтыг анх ингэж нэрлэж байжээ. Үүний дараа бага зэрэг өөрчилөн хормойн өгүүллийн хэмжээгээр тавьсан байна. Эндээс хархад шог найруулал нь материалын байрлалыг илэрхийлж байв.

Анх шог найруулал нь хийсвэр зүйлийг үндэслэн бичигддэг уран сайхны шинж чанартай байсан бол сүүлд бодит баримтыг уран сайхны аргаар, хошин аяс оруулан бичдэг бичлэгийн төрөл зүйл болжээ.

Шог найрууллын онцлог шинжүүд:

-       Бодит баримт, үзэгдлийг дүгнэж, уран сайхны шог дүр бүтээхийг зорьдог

-       Дутагдал, доголдолыг шүүмжилж, баримтаа уран сайхны аргаар боловсруулдаг

-       Бүтээсэн шог дүр нь бодит хүн байдаг

-       Баримтыг дүгнэхдээ тэдний мөн чанар, хандалагыг нээж, дутагдалын шалтгаан, үр дагаварыг харуулдаг

-       Сэдвийн мөн чанарт нэвтэрч, илчлэх зорилгоор зүйрлэл, адилтгал, егөөдөл зэрэг уран сайхны шог элементүүд, хэрэглүүрийг ашигладаг

-       Зохиогч буруутгаж буй зүйлээ илэрхийлэхээр хошин элемент ашигладаг

Шог найрууллыг сэдвээр нь доорх байдлаар ангилдаг:

-       Дотоод

-       Гадаад

-       Сонгосон баатар

Обектийн хувьд:

-       Хаягтай

-       Хаяггүй

-       Асуудал дэвшүүлсэн гэж тус тус ангилна.

Монголын сэтгүүл зүйд 1940 оноос шог найруулал нэвтэрсэн ба 1960 оны үед бичлэгийн төрөл зүйлийн системд өөрийн байрыг баттай эзэлж, бичлэгийн төрөл зүйлийн нэгээхэн бие даасан хэсэг болсон байна.

 

Шог найруулалд тавигдах шаардлага

 

Шог найруулалд дараах шаардлагуудыг тавьна. Үүнд:

-       Сэдвээ зөв сонгох

-       Шог найрууллын сэдэв болох шалтгаантай байх хэрэгтэй

-       Баримт сайн цуглуулах

-       Нийгэмд харш зүйлийг илэрхийлэх, сонирхолтой, инээдтэй байх

-       Олсон мэдээг хоёр, гурван эх сурвалжаар баталгаажуулна

-       Дутагдалыг илчилж, шог аясаар харуулна

-       Баримыг уран сайхны аргаар боловсруулсан байна

-       Баримтын логик холбоог олох

-       Мэдээллийн тэнцвэрт байдлыг хадгалах

-       Өгүүлэмж, сэдвийг холихгүй байх

-       Үндсэн санаа, сэдэв, өгүүлэмж гурав нягт уялдаа холбоонд орших ёсттой

-       Инээдмийн элементийг хэтрүүлэлгүй ашигласан байх

-       Хамгийн эгзэгтэй цэгийг зөв тодорхойлсон байх

-       Нийгэмд харш үйл явдлын нийтлэг шинжийг агуулсан хошин дүр бүтээсэн байх

-       Санаанаас зохиосон зүйл байх ёсгүй

-       Зохиогчийн өөрийн үзлийг оруулахгүй байх

 

Улс төрийн шог найруулал

Улс төрийн тогтолцоо, нийгмийн үзэгдэл, улс төрийн бүлэглэлийг бүхэлд нь шоглож, илчлэх зорилго бүхий шог бичлэгийн төрөл зүйлийг улс төрийн шог найруулал гэнэ. Сонгосон дүрээр улс төрийн намын бодлогыг үгүйсгэхийг чухалчилдаг.

Улс төрийн шог найрууллын зорилго нь маргаан өрнөөж эсрэг талын бодлогын сөрөг чанарыг илчилж, инээдэм болгоход оршино. Монголд улс төрийн шог найраглал нилээн хожуу үүссэн бөгөөд Л.Түдэв, П.Бадарч нарын уран бүтээлд түгээмээл байдаг. Харин Л.Түдэвийн “Эзнээ алдсан захидал”, “Далдын хар өнгө” зэрэг бүтээлийг улс төрийн шогийн сайн жишээ гэж хэлж болно.

 

Улс төрийн шог найруулалд тавигдах шаардлага:

-       Тааралдсан бүхэн улс төрийн шог найруулал биш учир сэдвээ зөв сонгох хэрэгтэй

-       Энэхүү бичлэгийн төрөл зүйл нь их нарийн төвөгтэй бичлэгийн төрөл учир онолын мэдлэгээс гадна бичих дадал эзэмшсэн байх

-       Сэдэвээ сайн судалж, хангалттай баримт, нэмэлт мэдээлэл цуглуулсан байх

-       Хошин шогийн мэдрэмжтэй байхаас гадна егөөдөл, хэтрүүлэл, харшуулал зэрэг шоглон үзүүлэх арга, хэрэглүүрүүдийг эзэмшсэн байх

-       Улс төрийн өргөн мэдлэгтэй, сэтгэн бодох чадвартай байх

-       Бусад бичлэгийн төрлөөс ялгарах онцлогийг бүрэн мэдэж, мэтгэлцэх, маргалдах чадвартай байх

-       Нийтлэл уран сайхны шинжүүдийг өндөр түвшинд хослуулж чадсан байх

-       Зохиогчийн зорилго, хэлэх гэсэн санаа нь ойлгомжтой, сэдвээсээ урган гарсан, хүлээн авагчидад ойлгомжтой байх

-       Дайчин, давшингуй, хурц, ирмүүн үгээр уншигчидыг хөтлөн явах

-       Улс төрийн шогийн тусгаж буй обект нь тодорхой нэг зөрчилийг агуулсан, тэр нь нийгэмд ноёрхож буй үзэл сурталд харшилсан шинжтэй байх

 Улс төрийн шог найруулалын онцлог шинж:  

-       Сэдэв нь улс төрийн шинжтэй, хоёр талын тэмцэл байх

-       Улс төрийн хурц асуудлаар мэтгэлцэх, сөрөг шинж чанарыг илрүүлэх

-       Тусгасан зүйлээ шүүмжилж, хүчтэй няцаалт өгөх

-       Дайрсан, ёжилсон, хурц үгтэй байх

-       Бодит байдлыг шоглон үзүүлэх

-       Сонгосон обектоо дооглох аргаар харуулах

-       Сөрөг баатрын сул тал, дутагдалыг буруушаах

-       Нийтлэл уран сайхны шинж чанартай байх

 

 

 

 

 

 


Бичсэн: munguunuu | цаг: 14:12 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax